Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 193 999 болжээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны 11:00 цагийн байдлаар мэдээллээ
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 206 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 47 194 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 935 431-д хүрсэн бол 193 999 хүн эдгэрсэн байна.



















