Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ нисэх буудлыг гэрчилгээжүүлэхэд зөвлөгөө өгөх "ICAO"-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Тэргүүн дэд дарга Б.Алтанцом болон албаны бусад хүн өнөөдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ нисэх буудлыг гэрчилгээжүүлэхэд зөвлөгөө өгөх "ICAO"-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Шинэ нисэх буудлыг гэрчилгээжүүлэхэд зөвлөгөө өгөх "ICAO"-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Тэргүүн дэд дарга Б.Алтанцом болон албаны бусад хүн өнөөдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн ахлах мэргэжилтэн Пуния Раж Шакиа, COSCAP-NA хөтөлбөрийн зохицуулагч Уэйн Лоие, COSCAP-SA хөтөлбөрийн зохицуулагч Мичель Врииденбург нарыг хүлээн авч уулзлаа.

Тэд ИНЕГ-ын хүсэлтээр Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал/УБХОУШНБ/-ыг Чикагогийн конвенцийн хавсралт 14, ICAO-ийн холбогдох баримт бичгийн хүрээн дэх бэлэн байдлыг хангасан байдал, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, үнэлэлт дүгнэлт гаргахаар хүрэлцэн ирсэн юм.

"ICAO"-ийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрүүдэд ажиллана.

Хуваалцах