Шинэ нисэх буудлын ажил амжилттай явж байна
Төслийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар гадаад дотоодын нийт 40 гаруй туслан гүйцэтгэгч компани ажиллаж байгаагийн дийлэнх нь манай үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа бөгөөд төслийн талбайд өдөрт 1300 гаруй хүн, 150 гаруй машин техник ажилладаг ажээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих ажлын гүйцэтгэл 17.3 хувьтай явж байна. Засгийн газраас тус төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч шинэ нисэх буудлын дэд бүтэц болох холбоо мэдээллийн шилэн кабель, цахилгаан эрчим хүчээр хангах 110 кв-ын цахилгаан дамжуулах шугамуудыг ашиглалтад бүрэн оруулж, одоо 9.4 км урт үерийн усны хамгаалалтын далангийн барилгын ажил хийгдэж байгаа ажээ. Мөн нисэх буудалд холбогдох хурдны авто зам, Захиргааны барилга, Аэродромын үйлчилгээний барилга болон Ачаа шуудан тээврийн барилгуудыг манай улсын Засгийн газрын санхүүжилтээр барих бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа аж.
Төслийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар гадаад дотоодын нийт 40 гаруй туслан гүйцэтгэгч компани ажиллаж байгаагийн дийлэнх нь манай үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа бөгөөд төслийн талбайд өдөрт 1300 гаруй хүн, 150 гаруй машин техник ажилладаг аж.


















