Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ оны анхны нар

Монголчууд оны эхний өдрийн нарыг харахын тулд эртлэн босдог. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ оны анхны нар
Шинэ оны анхны нар. Зураг: МҮОНРТ

Монголчууд оны эхний өдрийн нарыг харахын тулд эртлэн босдог. Шинэ оны анхны наранд хүслээ шивнэж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэшээдэг. Оны эхний өдрийн нарыг харснаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморь лундаатай явдаг хэмээх нь бий.

Улаанбаатарынхны хувьд нар харахаар галт тэргээр аялдаг уламжлал тогтоод удаж байна. Өнөө жил ч анхны нарыг харахын тулд Улаанбаатар хотоос 95 км зайтай Багахангай дүүргийн "Хангай" өртөөг хүмүүс зорьсон.

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн нар 08:42 цагт мандлаа. Та бүхэнд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн нар мандсан торгон агшны зургийг толилуулж байна.

Хуваалцах