"Шинэ оны анхны нарыг харах" үйл ажиллагаанд оролцох иргэдийн анхааралд
Шинэ оны анхны нарыг харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг зорьдог.
Мэдээллийн алба

Шинэ оны анхны нарыг харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг зорьдог.
Энэ үед замын цагдаагийн алба хаагчид иргэдийг түргэн шуурай, аюулгүй зорчуулахаар хамгаалалт, зохицуулалт хийж ажиллах болно.
Иймд иргэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР


















