Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ оны эхний зоог 36 чанасан өндөг, амьд өт

Шинэ жилийн босгон дээр БНХАУ-д өнгөрөгч оны сүүлчээр ашиглалтад орсон шилэн гүүрэн дээр чанасан өндөг болоод өт идэгч нэгэн хүний үйлдэл олны анхаарлыг татжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ оны эхний зоог 36 чанасан өндөг, амьд өт
Шинэ оны эхний зоог 36 чанасан өндөг, амьд өт. Зураг: МҮОНРТ

Шинэ жилийн босгон дээр БНХАУ-д өнгөрөгч оны сүүлчээр ашиглалтад орсон шилэн гүүрэн дээр чанасан өндөг болоод өт идэгч нэгэн хүний үйлдэл олны анхаарлыг татжээ.

53 настай ноён Пан 600 орчим футын өндөрт 30 минутын туршид зоогоо бэлдсэн бөгөөд түүний зоогонд 36 өндөг, хайрцаг өт багтсан байна.

Түүнийг мужийнх нь оршин суугчид "том ходоодны хаан" хэмээн нэрлэдэг аж. Учир нь тэрбээр өмнө нь 13.44 минутад багтаан 40 аяга будаа, гоймон идэж байсан бол мөн нэг удаагийнхаа идэлтээр суудал дээрээ 148 бууз идэж байсан гэнэ.
Харин тэрбээр энэ удаад өтөт зоогоо 28 минутад дуусгажээ.

Хуваалцах