“Шинэ орон сууц 2014” төрөлжсөн үзэсгэлэн гарна
Реклам зар сурталчилгааны тэргүүлэгч компани “Их харанга” ХХК-аас орон сууцны борлуулагч, худалдан авагчдад зориулсан “Шинэ орон сууц 2014” төрөлжсөн үзэсгэлэнг 2014 оны 9-р сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Реклам зар сурталчилгааны тэргүүлэгч компани “Их харанга” ХХК-аас орон сууцны борлуулагч, худалдан авагчдад зориулсан “Шинэ орон сууц 2014” төрөлжсөн үзэсгэлэнг 2014 оны 9-р сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн давуу тал нь Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны барилгын байршил, шийдэл, архитектур, үнэ, мэдээллийг нэг дор иргэдэд олгох юм. Үзэсгэлэн яармагт барилгын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд оролцох бөгөөд зохион байгуулагч компаниас оролцогч байгууллагууддаа видео дэлгэц, touch screen дэлгэцэнд өөрийн компаний баригдаж буй барилгыг сурталчлах боломжийг олгож байна. Улсын их дэлгүүрийн 5 давхарт бүрэн тоноглогдсон зориулалтын зааланд болох үзэсгэлэнгийн үеэр тодорхой цагуудад урлагийн номер үзүүлбэр явагдана. Үзэсгэлэнгийн бас нэг давуу тал нь үйлчлүүлэгчийн оргил цагаар буюу шөнийн 22 цаг хүртэл ажиллах ажээ.


















