Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ радио долгион нээгдлээ

Бизнес эрхлэгчдэд үнэ цэнэтэй мэдээллийг хүргэж зөвлөгч, чиглүүлэгч байхаар бизнес радио 98.9 үйл ажиллагаагаа эхэлж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Бизнес эрхлэгчид үнэ цэнэтэй мэдээллийг хэрхэн зөв ашигласнаас хамаарч ирээдүйн амжилт нь тодорхойлогдоно. Энэ үүднээс бизнес радио 98.9 хэд хэдэн

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ радио долгион нээгдлээ
Шинэ радио долгион нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Бизнес эрхлэгчдэд үнэ цэнэтэй мэдээллийг хүргэж зөвлөгч, чиглүүлэгч байхаар бизнес радио 98.9 үйл ажиллагаагаа эхэлж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Бизнес эрхлэгчид үнэ цэнэтэй мэдээллийг хэрхэн зөв ашигласнаас хамаарч ирээдүйн амжилт нь тодорхойлогдоно. Энэ үүднээс бизнес радио 98.9 хэд хэдэн чухал эдийн засгийн нэвтрүүлгийг тогтмол нэвтрүүлж байхаар болжээ. Тухайлбал, Сэтгүүлч, Эдийн засагч Д.Жаргалсайхан "De Facto" нэвтрүүлгээ лхагва гараг бүрийн 18:30 минутад 98.9 долгионоор нэвтрүүлж байх аж.

Мөн бизнес эрхлэгч болохоор зориг шулуудсан залууст бизнесийн онолын мэдлэг болон туршлага дутах асуудлууд тулгардаг байна.

Үүнийг харгалзан үзэж "Radio Consulting" нэвтрүүлгээр мэргэжилтнүүдийн зөвлөмж, онолын мэдлэгийг Монголын бизнесийн орчин дахь бодит жишээн дээр тайлбарлан хүргэж байхаар болжээ.

Бизнес эрхлэгчдэд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь туслах "Гол тоглогч", "Touch Info" зэрэг нэвтрүүлгүүдийг эдийн засагчдын баг олон талын тайлбартайгаар хүргэх юм байна.

Хуваалцах