Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шинэ сайд нарыг тодруулах ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална

Эвслийн бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон бөгөөд хуралдаанаар шинээр бүрдүүлэх Засгийн газрыг яаралтай байгуулах талаар ярилцан санал солилцсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ сайд нарыг тодруулах ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална
Шинэ сайд нарыг тодруулах ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална. Зураг: МҮОНРТ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Эвслийн бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон бөгөөд хуралдаанаар шинээр бүрдүүлэх Засгийн газрыг яаралтай байгуулах талаар ярилцан санал солилцсон байна.

Мөн хуралдаанаас “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ын гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг шинээр томилогдох зургаан сайдын талаар саналаа нэтгэх бөгөөд Н.Энхбаяр ахлах юм байна. Энэ талаар эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэлэхдээ “АН болон эвслийн бүлгийн хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. Энэ ажлын хэсэг Засгийн газрын шинэ гишүүдийн талаар санал солилцож байр сууриа нэгтгэнэ. Засгийн газрын асуудлыг яаралтай шийдэх ёстой учраас өнөө маргаашдаа багтааж ажлын хэсэг дүгнэлтээ гарана.” гэлээ.

Н.Энхбаяр ийнхүү “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд суусныхаа дараа АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдтой уулзахаар тохирсон юм. Албан бус мэдээгээр УИХ-ын дарга уулзалтын 15 минут өгсөн аж.

Хуваалцах