Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ системийн тусламжтайгаар бичиг баримтын зөрчлийг илрүүлнэ

"Буянт-Ухаа" дахь боомт шалган нэвтрүүлэх бүртгэлийн шинэ системтэй болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ системийн тусламжтайгаар бичиг баримтын зөрчлийг илрүүлнэ
Шинэ системийн тусламжтайгаар бичиг баримтын зөрчлийг илрүүлнэ. Зураг: МҮОНРТ

"Буянт-Ухаа" дахь боомт шалган нэвтрүүлэх бүртгэлийн шинэ системтэй болсон байна. Тодруулбал, Хууль зүйн яам, БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт "иммигрэйшн" системийг хөгжүүлэх төслийг 2012 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд шинээр хийсэн ISM шалган нэвтрүүлэх бүртгэлийн системийг "Буянт-Ухаа" боомтод ажиллуулж байна. Тус системийн тусламжтайгаар хилээр нэвтрэх зорчигчдын бичиг баримтын зөрчлийг илрүүлэх боломжтой болсон гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтан н.Билгээ ярилаа.

Түүнчлэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад орох, гарах бүртгэлийн хуудас, штампыг шинэчилсэн байна. Дэлгэрэнгүйг хүргэе.

Хуваалцах