Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинэ сум” ирэх сард нээлтээ хийнэ

УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй албаныхан “Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаад иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ сум” ирэх сард нээлтээ хийнэ
“Шинэ сум” ирэх сард нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй албаныхан “Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаад иржээ. Баянлиг сумын хувьд 20 ортой хоёр давхар эмнэлэг, 620 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, 250 хүний суудалтай спорт заалны барилгын ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. Түүнчлэн “Шинэ сум” төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чадсан байна. Тухайлбал шинэ сумын цэвэрлэх байгууламж нь хоногт 65 м3 усыг 90-92 хувийн цэвэршилтэйгээр гаргах хүчин чадалтай. Улмаар тэрхүү шүүгдээд гарсан усыг зөвхөн ундны уснаас бусад бүх зүйлд хэрэглэх боломжтой болох юм байна. Цахилгаан станцын хувьд шинэ сум болоод хуучин сумыг цахилгаанаар хангаад зогсохгүй цаашид өргөжин тэлсэн ч цахилгаанаар хангах бүрэн чадалтай аж. Энэ ондоо багтаад шинэ сумыг хүлээлгэн өгөх юм байна.

Хуваалцах