Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Шинэ сум" төслийн барилгын ажил удаашралтай байна

Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийг сайжруулахаар хэд хэдэн суманд хөрөнгө оруулалт хийсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шинэ сум" төслийн барилгын ажил удаашралтай байна
"Шинэ сум" төслийн барилгын ажил удаашралтай байна. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийг сайжруулахаар хэд хэдэн суманд хөрөнгө оруулалт хийсэн. Үүний нэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум. Тус суманд нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Гэтэл тус "Шинэ сум" төслийн барилгын ажил удааширч байгаа ажээ. Энэ талаар тодруулахад, өнгөрсөн онд ашиглалтад орох ёстой “Шинэ сум” төслийн барилгын ажил удаж байгаа нь барилгын компанийн хариуцлагагүй байдалтай холбоотой хэмээн тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар ярилаа.

Хуваалцах