“Шинэ сум” төсөл хэрэгжиж байна
Улсын хэмжээнд гурван суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд гурван суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын төвийн шинэчлэлийн ажилтай Барилга, хот байгуулалтын яамны холбогдох хүмүүс өнгөрсөн долоо хоногт танилцсан байна. Баянлиг сумын хувьд нийт баригдах зургаан барилгын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бууцагаан сумын хувьд 35 хувьтай байна. Энэ төслийн хүрээнд Канадын дэвшилтэт технологи Монголд нэвтэрч, орон нутгийн иргэд ажлын байртай болж байгаа зэрэг давуу талтай. Эдгээр барилгыг 10 дугаар сарын 1-н гэхэд бүрэн хүлээлгэн өгөх боломжтой гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


















