"Шинэ сум" төсөл хэрэгжиж эхэллээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд "Шинэ сум" төсөл хэрэгжиж томоохон бүтээн байгуулалт өрнөж эхэллээ.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд "Шинэ сум" төсөл хэрэгжиж томоохон бүтээн байгуулалт өрнөж эхэллээ.
Энэ жил улсын төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, мөн орон нутгийн хөгжлийн сан зэргээс 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа юм.
Ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ орлоготой байлгахад анхаарч ажиллаж байгааг Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх хэллээ.


















