Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Шинэ сумын төв” төсөл үргэлжлэн хэрэгжинэ

Сар бүрийн эхний долоо хоногт болдог аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ сумын төв” төсөл үргэлжлэн хэрэгжинэ
“Шинэ сумын төв” төсөл үргэлжлэн хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Сар бүрийн эхний долоо хоногт болдог аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр боллоо.

Хурлын үеэр ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох талаар онцлон дурдсан байна.Улмаар Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн 1151 төсөл хүлээж аваад эхний сонгон шалгаруулалтыг хийж байна.Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 9 нь дулааны станцгүй байгаа. Эдгээр аймагт дулааны станц барих асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа гэж Ерөнхий сайд хэллээ.Ерөнхий сайдын өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын 50 тэрбум төгрөгийн төсвөөс 25 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймгийн төвд оношилгооны төв байгуулж буй. Оношилгооны төвийн байраа бэлэн болгосон Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймаг тоног төхөөрөмжөө хүлээж аваад байна. Бусад аймаг шуурхай ажиллаж, тоног төхөөрөмжөө авахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.“Шинэ сумын төв” төслийн хүрээнд аймаг бүрт нэг сумын төвийг загвар болгож хөгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэх сумаа сонгож саналаа ирүүлээрэй. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлэв.Аймгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлын үеэр Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Завхан, Булган, Баянхонгор, Говьсүмбэр зэрэг 10 гаруй аймгийн Засаг дарга нар асуулт асууж, Ерөнхий сайдаас хариулт авсан юм.Баян-Өлгий, Ховд, Увс аймагт худалдааны битүү зах баригдаж буй бөгөөд хоёрдугаар сард багтаж ашиглалтад орно гэж аймгийн удирдлагууд нь хэллээ.

Хуваалцах