Шинэ сумын төв удахгүй үүдээ нээнэ
“Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон бусад албаны хүмүүс танилцаад ирлээ.
Мэдээллийн алба

“Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон бусад албаны хүмүүс танилцаад ирлээ. Сэтгэл зүтгэл байхад ямар ч ажлыг хийж болдог гэдгийг “Шинэ сум” төслөөс харж болохоор байна. Хүн амын шилжих хөдөлгөөнийг зогсоох, орон нутгийг бие даан хөгжүүлэх зорилготой уг төслийн ажил Баянлиг суманд аль хэдийн 90 хувийн гүйцэтгэлтэй болсон байна. Биднийг Баянлиг суманд очиход шөнийн 02:00 цаг болж байсан аймгийн төв, хот гэж андуурмаар гэрэлтүүлэгтэй тохилог сайхан сум биднийг угтсан юм. Сумын төв тус бүрд 13000 гаруй м.кв бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Гэхдээ энэ тоо зөвхөн баригдсан барилгын л зай талбай. Үүн дээр нэмэгдээд цогцолборын цэвэр, бохир, дулаан, цахилгааны бүрэн шийдэл 800 гаруй метр авто зам, 4000 шахам метр явган хүний зам ногоон байгууламж, гэрэлтүүлэг гадна тохижилтын ажил цогцоороо хийгдэж байгаа юм.
Шинэ сумын төвийг яг хажууд тус тойргоос сонгогдсон УИХын гишүүн Х.Баттулгын дэмжлэгээр хүүхэд залууст зориулсан хөл бөмбөгийн талбай байгуулжээ.




















