Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинэ суурьшлын бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүллээ

Даланзадгад хотыг улсын зэрэглэлтэй орчин үеийн хот болгох бодлого зорилтын хүрээнд хотын шинэ суурьшлын бүсийг байгуулахаар инженерийн дэд бүтэц, барилга байгууламжийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн, орон нутгийн төсвөөс 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дулаан, цахилгаан, цэвэр, бохир

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ суурьшлын бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүллээ
“Шинэ суурьшлын бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүллээ. Зураг: МҮОНРТ

Даланзадгад хотыг улсын зэрэглэлтэй орчин үеийн хот болгох бодлого зорилтын хүрээнд хотын шинэ суурьшлын бүсийг байгуулахаар инженерийн дэд бүтэц, барилга байгууламжийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн, орон нутгийн төсвөөс 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ болон автозамыг барих ажлыг гүйцэтгүүллээ.

Одоогийн байдлаар хотхонд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, Даланзадгад сумын ЗДТГ-ын барилга, Соёл спортын цогцолбор, нийтийн болон амины орон сууцны барилгууд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр баригдаж эхнээсээ ашиглалтад ороод байна.

Хуваалцах