Шинэ товчоодын үйл ажиллагаа жигдэрлээ
Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/191 дугаар захирамжийн дагуу 22-ын товчоог хоёр салгаж, Баруунтуруун болон Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлээд байна.
Мэдээллийн алба

Ингэснээр бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий хаалттай, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй, 2 секундын дотор нээгдэж хаагдах хяналтын камер, цахилгаан пүү бүхий товчоод ажиллаж эхэллээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийн дугаар танилтын систем ба хяналтын камерыг Нийслэлийн Авто замын газрын төв сервер дээр шууд хянах юм байна.