Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ цасанд шинэ төхөөрөмжөө ажиллууллаа

Улаанбаатар хотод өнөө өглөөнөөс эхлэн орсон цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан цэвэрлэж байна. Нэн түрүүнд автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа бөгөөд уламжлалт аргаар буюу шүүрдэхийн зэрэгцээ цас үлээгч гурван ш

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ цасанд шинэ төхөөрөмжөө ажиллууллаа
Шинэ цасанд шинэ төхөөрөмжөө ажиллууллаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод өнөө өглөөнөөс эхлэн орсон цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан цэвэрлэж байна. Нэн түрүүнд автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа бөгөөд уламжлалт аргаар буюу шүүрдэхийн зэрэгцээ цас үлээгч гурван ширхэг төхөөрөмж, явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмж ажилуулж байгаа юм.

Явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжийн хувьд өнөөдрөөс эхлэн ажиллуулж байгаа бөгөөд шинэ цасанд ажлын бүтээмж өндөр, илүү үр дүнтэй болох нь харагдаж байлаа. Мөн зам шүүрддэг 11 ширхэг машин замын нуухны цасыг цэвэрлэж байна. Түүнчлэн хуваарьт замуудын хальтиргаа гулгааг арилгахаар бодис тээвэрлэсэн Камаз машин долоон ширхэг, Зил 130 машин хоёр ширхэг, портер машин хоёр ширхэг тус тус гараад байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Хуваалцах