Шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ
Цэцэрлэгийн хүрэлцээ хөдөө орон нутагт ч мөн адил муу байдаг.
Мэдээллийн алба

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муудаж байгаад салбарын яам ихээхэн анхаарах болсон. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдийн дийлэнх хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүйгээс ихээхэн асуудал үүсээд байгаа. Жишээлбэл нийслэлийн хэмжээнд 45 хороо огт цэцэрлэггүй байгааг албаныхан онцолсон. Цэцэрлэгийн хүрэлцээ хөдөө орон нутагт ч мөн адил муу байдаг. Тэгвэл хөдөө орон нутагт шинэ цэцэрлэг нэмэгдлээ. Увс аймгийн Улаангом сумын сургуулийн өмнөх боловсролын насны 160 гаруй хүүхдийг хамруулах “Дэгдээхэй” 9-р цэцэрлэг уржигдар нээлтээ хийлээ. Мөн тус суманд “Солонго” 4-р цэцэрлэгийн өргөтгөлийн байр ашиглалтад орж 100 гаруй хүүхдийг нэмжавснаар нийт 300 гаруй хүүхэд хүлээн авахаар болжээ. Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагуудад чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж шинэ хичээлийн жилд Увс аймгийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 11 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар боллоо.


















