Шинэ цэвэрлэх байгууламжийн зураг ирэх сард бэлэн болно
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зургийн даалгаврыг ирэх сарын 7-ны дотор батлуулах үүргийг ажлын хэсэгт өгчээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар ажиллана.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албаныхан орсон байна.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зургийн даалгаврыг ирэх сарын 7-ны дотор батлуулах үүргийг ажлын хэсэгт өгчээ.


















