Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлээрэй
Иргэн та шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
Мэдээллийн алба

Иргэн та шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
-Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх,
-Өндөг, мах зэрэг бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх,
-Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх,
-Нэг тавагнаас олноороо иддэг хоолноос аль болох татгалзах,
-Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх,
-Гадуур явахдаа бээлий өмсөх,
-Цэвэр агаарт гарах,
-Түүхий ус уухгүй байх,
-Гараа савандаж сайтар угаах,
-Бохир гараа ам, хамар, нүүрэндээ хүргэхгүй, нухахгүй байх,
-Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх,
-Гар, нүүрний алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх,
-Ариун цэврийн өрөө, суултуур шалыг халдваргүйтлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх,
-Цонх салхивчаа өдөрт 3-4 удаа онгойлгож агааржуулалт хийх,
-Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх,
-Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх,
-Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх,
-Өглөө, оройд сода, давс, сармис, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр хамар, хоолойг зайлах,
-Халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлан амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг анхааруулж байна.



















