Шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орлоо
Өчигдөр Хөвсгөл аймагт 50 ортой төрөх эмнэлэг шинээр ашиглалтад оржээ.
О.
О.Энхмаа
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Өчигдөр Хөвсгөл аймагт 50 ортой төрөх эмнэлэг шинээр ашиглалтад оржээ. Тус аймагт өмнө нь төрөх эмнэлэг байгаагүй бөгөөд нэгдсэн эмнэлэг нь ачаалал ихтэй ажилладаг учир эх хүүхдийн эндэгдэл их гардаг байжээ. Энэ оны 11 сарын байдлаар Хөвсгөл аймагт 2155 эх амаржсаны 70 орчим хувь нь нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Одоо Төрөх эмнэлэгтэй болсон учир эх хүүхдийн эндэгдэл буурна гэж нутгийн иргэд найдаж байгаа гэнэ.
Хуваалцах


















