“Шинэ үе” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
НҮБ-ын хүүхдийн сан Дорнод аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран оюутан, сурагчдад эрүүл мэндээ хамгаалах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа,
Мэдээллийн алба

НҮБ-ын хүүхдийн сан Дорнод аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран оюутан, сурагчдад эрүүл мэндээ хамгаалах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа, үзлэг шинжилгээ хийх зорилгоор "Шинэ үе" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөтөлбөрийн нээлттэй холбогдуулан ЭМГ-ын өсвөр үе залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Хэрлэн, "Ирээдүйн босго" төвийн их эмч Ч.Үржинханд, Халдвар судлагч их эмч Ч.Одгэрэл, Ц.Отгонбаяр, мэргэжилтэн Г.Сугар нар "Жирэмслэлтээс хамгаалах арга, архи тамхины хор хөнөөл, БЗДХ өвчин, эрүүл зөв хооллолт" сэдвээр өртөөчилсөн сургалт зохион байгууллаа.
Мөн хөтөлбөрийн үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтад Хэрлэн сумын 12 ЕБС-ийн 30 сурагч хамруулж сургагч багшийн батламжийг гардууллаа.
Шинэ үе хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн мэдлэг хандлага сайжирч өвчлөл буурна гэж үзэж байгаа юм.
Б.Отгонбавуу


















