Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинэ үе” продакшн дургүйцлээ илэрхийлж байна

Түүнчлэн уран бүтээлчид маань “Энэ ардчилал мөн үү? Иргэд босоогоороо зогсож үзвэр үзэж байхад энэ сандлууд хоосон ч байсан хэн ч суух ёсгүй. ДОРНОДЫН БОЛОН МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ…” хэмээн бичжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ үе” продакшн дургүйцлээ илэрхийлж байна
“Шинэ үе” продакшн дургүйцлээ илэрхийлж байна. Зураг: МҮОНРТ

Хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийсэн “Шинэ үе продакшн”-ы уран бүтээлчид цахим хуудсаараа дамжуулан Дорнод аймгийн дарга нарын талаар хатуухан мэдээлэл гаргалаа.

Тус аймгийн театрын сандлуудыг дарга нар нь өмчлөн авч, бүх үзвэрийг үнэгүй үздэг бөгөөд жирийн иргэд суудаггүй аж. Түүнчлэн сандлуудад дарга нарын ах дүү, хамаатан садан, үр хүүхэд, найз нөхөд нь үнэгүй ирж үздэг эрх ямба тансаглалын хаана ч байхгүй хууль Дорнод аймагт үйлчилж байгаа нь уран бүтээлчдийн дургүйцлийг хүргэжээ.

Түүнчлэн уран бүтээлчид маань “Энэ ардчилал мөн үү? Иргэд босоогоороо зогсож үзвэр үзэж байхад энэ сандлууд хоосон ч байсан хэн ч суух ёсгүй. ДОРНОДЫН БОЛОН МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ…” хэмээн бичжээ.

Хуваалцах