Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинэ үе” продакшныхан авто машины осолд оржээ

Хөх хотод аялан тоглолтоор явж буй хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан авто машины осолд орж, жүжигчин Т.Билгүүн нас барсан талаарх мэдээллийг түүний төрсөн дүү өөрийн цахим хуудсандаа тавьсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ үе” продакшныхан авто машины осолд оржээ
“Шинэ үе” продакшныхан авто машины осолд оржээ. Зураг: МҮОНРТ

Хөх хотод аялан тоглолтоор явж буй хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан авто машины осолд орж, жүжигчин Т.Билгүүн нас барсан талаарх мэдээллийг түүний төрсөн дүү өөрийн цахим хуудсандаа тавьсан байна. Түүний бичсэнээр хамтлагийн хоёр гишүүний бие мөн хүнд байгаа ажээ. Энэ талаар тодорхой мэдээлэл авахаар түүний дүүтэй холбогдоход “Гэр бүлд минь ийм том гашуудал тохиолдоод байхад үнэн эсэхийг лавлахаар залгаж байгаа зарим хүмүүст гомдолтой байна” гэсээр утсаа салгасан юм.

ӨМӨЗО-нд байгаа монгол иргэд болоод, Өвөрмонгол жүжигчдийн ярьж буйгаар "Шинэ үе" продакшны жүжигчид Шилийн гол аймгаас дараагийн аймагтаа очиж тоглохоор нэлээд яарч гарсан бөгөөд замдаа осолдож, Шилийн голын төв эмнэлэг рүү хүргэгдсэн аж. Одоогоор нэлээд олон хүний биеийн байдал муу байгаа бөгөөд бид тус аймагт байх Монгол Улсын Элчин сайдын яамтай холбогдохоор ажиллаж байна.

Олон нийтийн зүгээс продакшны уран бүтээлчид болоод жүжигчний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид тодорхой мэдээллийг эргэн хүргэнэ.


Хуваалцах