Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ үеийн "HERO6-4К"

Адал явдал, экстрем аялал сонирхогчдын хамгийн сайн мэдэх бага оврын өндөр чадалтай видео камер бол "GO PRO".

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ үеийн "HERO6-4К"
Шинэ үеийн "HERO6-4К". Зураг: МҮОНРТ

Адал явдал, экстрем аялал сонирхогчдын хамгийн сайн мэдэх бага оврын өндөр чадалтай видео камер бол "GO PRO". Саяхан тус камерыг хөгжүүлэгчид шинэ үеийн "HERO6" нэртэй хар өнгийн 4К үзүүлэлттэй шинэ загварын камераа танилцуулсан байна.

Зураг, бичлэгийн алийг нь ч маш сайн чанартайгаар хийх боломжтой тус камер 4К форматаар нэг секундэд 60 зураг дарах чадалтай юм. Зохион бүтээгчдийн мэдээлснээр дэлхий ертөнцийг өөрийн нүдээр олж харсан бүхнээ байгаа тэр чинээгээр харуулж чадах цор ганц камер бол "HERO6" хэмээн онцолж байна. Байгалийн ямар ч нөхцөл байдалд ашиглах боломжтой тул хэрэглэгчдийн дунд маш их алдартай төдийгүй нэртэй уран бүтээлчид, кино найруулагчид тус камерыг ашиглах маш их хүсэлтэй байдаг юм.

Ус нэвтрүүлдэггүй тусгай зориулалтын шилэн гэр, элс шорооноос хамгаалсан гэр, доргилтоос хамгаалсан гэр гээд дагалдах хэрэгслүүдтэйгээр худалдаалагддаг. Шинэ үеийн "HERO6" усан дотор 10 метрийн гүн дэх даралтыг тэсвэрлэх боломжтой хэмээн онцолсон юм. Мөн илүү олон төрлийн өнгө ялгаруулах дэлгэцний сайжруулсан технологийг нэвтрүүлж, автоматаар фокс тохируулагч системийн ажиллах хурдыг нэмэгдүүлсэн юм байна.

Түүнчлэн дэлгэц нь мэдрэгчтэй болсон тул хүссэн үедээ бичиж байгаа обьектоо ойртуулж, холдуулах боломжтой болжээ. Зах зээлд 499 америк доллараас эхлэн борлуулагдаж байгаа юм.

Хуваалцах