Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ үеийн "Пикап" загварын автомашин 2019 онд үйлдвэрлэлтэд нэвтэрнэ

Автомашин үйлдвэрлэгч Форд компани саяхан Детройтэд болсон авто үзэсгэлэнгийн үеэр шинэ үеийн пикап загварын автомашинаа танилцуулсан байна. Шинэ загвар нь зөвхөн гадаад үзэмждээ өөрчлөгдөөд зогсоогүй хөдөлгүүртээ хүртэл шинэчлэлт хийжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ үеийн "Пикап" загварын автомашин 2019 онд үйлдвэрлэлтэд нэвтэрнэ
Шинэ үеийн "Пикап" загварын автомашин 2019 онд үйлдвэрлэлтэд нэвтэрнэ. Зураг: МҮОНРТ

Автомашин үйлдвэрлэгч Форд компани саяхан Детройтэд болсон авто үзэсгэлэнгийн үеэр шинэ үеийн пикап загварын автомашинаа танилцуулсан байна. Шинэ загвар нь зөвхөн гадаад үзэмждээ өөрчлөгдөөд зогсоогүй хөдөлгүүртээ хүртэл шинэчлэлт хийжээ. Энэ нь шинэ төрлийн хөдөлгүүр гэсэн үг. Өмнөх пикап загварын автомашин нь 2,2 болон 3,2 литрийн багтаамжтай дизель хөдөлгүүртэй байжээ.

Харин одоо бензин хөдөлгүүртэй болсон байна. мөн үүнээс гадна тус автомашин 10 араатай автомат хурдны хайрцагтай болсон байна. сайн чанарын метал гадаргуутай. Хэд хэдэн тоноглол, төхөөрөмжүүд нь ухаалаг болж шинэчлэгдсэн. Арын гэрэл, ухрах камер, тормосны систем, мэдрэгч төхөөрөмж гэх мэт... дотор хэсэгтээ 8 инчийн хяналын ухаалаг мэдрэгчтэй дэлгэцтэй болсон. Аппл кар плай болон андройд авто системийн дэмжлэгтэйгээр ажиллана.

Хуваалцах