Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шинэ үндсэн хууль баталсны 30 жилийн ойд зориулсан барилдаан болно

Энэ өдөр улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох бөгөөд үндэсний бөх сонирхогчдын хувьд шимтэн үздэг барилдаануудын нэг болдог билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ үндсэн хууль баталсны 30 жилийн ойд зориулсан барилдаан болно
Шинэ үндсэн хууль баталсны 30 жилийн ойд зориулсан барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан энэ сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Энэ өдөр улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох бөгөөд үндэсний бөх сонирхогчдын хувьд шимтэн үздэг барилдаануудын нэг болдог билээ.

Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжсөн бол 2020 онд 128 бөх зодоглоход Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интэрнэйшнил” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэж байв.

Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.

Хуваалцах