Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ ургацын хүнсний ногооноос дээж авч лабораторид хүргүүллээ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын баталсан Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ ургацын хүнсний ногооноос дээж авч лабораторид хүргүүллээ
Шинэ ургацын хүнсний ногооноос дээж авч лабораторид хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын баталсан Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгчдийн шинэ ургацын 10 нэр төрлийн хүнсний ногооны сорьцыг авч ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ургамлын өвчин хортон, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлуулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамрууллаа.

Хяналт шинжилгээ хийх явцад аж ахуйн нэгж, иргэдэд ургамлын хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах