Шинэ ургацын ногоонд хяналт тавьж байна
Харин өнөөдрийн байдлаар шинжилгээнд өгсөн төрөл бүрийн ногоонд ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үүнд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөгөө гаргажээ.
Мэдээллийн алба

Шинэ ургацын хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт тавьсан уу, хэр найдвартай бол гэсэн эргэлзээ иргэдийн дунд байна. Учир нь өнгөрсөн жилийн шинэ ургацын ногоонд бордоог заасан хэмжээнээс хэтрүүлэн цацсанаас хорт хавдар болон төрөл бүрийн өвчний суурь болох аюултай гэсэн таагүй мэдээлэл олон нийтэд тархсан. Харин өнөөдрийн байдлаар шинжилгээнд өгсөн төрөл бүрийн ногоонд ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үүнд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөгөө гаргажээ.
Түүнчлэн удахгүй болох “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас явуулын лаборатори ажиллуулж газар дээр шинжилгээ хийх аж. Ингэснээр хүнсний ногоонд ямар нэг асуудал байвал богино хугацаанд илрүүлж, устгах ажлыг шуурхай зохион байгуулах боломж бүрдэх юм байна.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс хөдөө аж ахуйн Хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангийн яриаг хүргэж байна.


















