“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын барилгыг 1200 монгол ажилчин барьж байна
ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын барилга гүйцэтгэлийн ажлыг 1200 гаруй монгол ажилчин гүйцэтгэж байна.
Мэдээллийн алба

ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын барилга гүйцэтгэлийн ажлыг 1200 гаруй монгол ажилчин гүйцэтгэж байна. Өнөөдөр тус цогцолбор хорооллын төсөлтэй зарим барилгын компаниуд танилцсан юм.
"Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төсөл нь 3 үе шатаас бүрдэж байгаа бөгөөд нэгдүгээр үе шат нь нийт 368262 м.кв барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол бүхий 3 хэсэгтэй байх ба I хэсэг нь нийт 1500 айлын орон сууц, 610 авто машины дулаан зогсоол, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий хэсгүүд, II хэсэг нь 1410 айлын орон сууц, 500 авто машины дулаан зогсоол, амралт, усан оргилуур, спортын талбай бүхий ногоон байгууламж, мөн худалдаа үйлчилгээ бүхий хэсгүүд, III хэсэг нь 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношилгооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж байгаа аж.


















