Шинэ замын хөдөлгөөнийг ирэх 11 сард нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна
Олон жил яригдаж байж энэ жил эхэлсэн Дарханы зам засварын ажил сүүлийн өдрүүдэд орж байгаа аадар бороог эс тооцвол төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Гэхдээ 204 км замыг таван хэсэг хувааж
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Олон жил яригдаж байж энэ жил эхэлсэн Дарханы зам засварын ажил сүүлийн өдрүүдэд орж байгаа аадар бороог эс тооцвол төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Гэхдээ 204 км замыг таван хэсэг хувааж гүйцэтгэлийг хариуцан ажиллаж байгаа компаниуд цаг агаарын нөхцөл байдлаас алдсан хугацааг нөхөхөөр гурван ээлжээр 24 цагаар ажиллаж байна. Замын хөвөөг цэвэрлэх, тэмдэг тэмдэглэгээг нь бүрэн дуусгах хугацаа ирэх жил боловч шинэ замын хөдөлгөөнийг ирэх 11 дүгээр сард нээхээр ажиллаж байна. /2019.08.12/


















