Шинэ Зеланд: Парламентын сонгуулиар засгийн эрхийг баригч хөдөлмөрийн нам ялах магадлалтай байна
Шинэ Зеланд улсад парламентын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ жилийн сонгуулиар ерөнхий сайд Жасинда Ардерны “Хөдөлмөрийн” нам дахин ялалт байгуулах төлөвтэй байгаа юм. Жасинда Ардерн нь дэлхийн хамгийн залуу ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа. Энэхүү хүчи
Мэдээллийн алба

Шинэ Зеланд улсад парламентын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ жилийн сонгуулиар ерөнхий сайд ЖасиндаАрдерны “Хөдөлмөрийн” нам дахин ялалт байгуулах төлөвтэй байгаа юм. ЖасиндаАрдерн нь дэлхийн хамгийн залуу ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа. Энэхүү хүчирхэг эмэгтэй улс төрч засгийн газрын тэргүүнээр улиран сонгогдох магадлал өндөр байна.
Шинэ Зеландын улс төрийн гол хоёр хүчний дарга хоёулаа эмэгтэй улс төрч юм. Сөрөг хүчний хамгийн нөлөө бүхий Үндэсний Намын дарга нь ЖудитКоллинз гэх эмэгтэй. Ерөнхий сайд Жасинда Ардерний нэр хүнд энэ жил огцом өссөн байна. Түүний тэргүүлж буй засгийн газар коронавирусний эсрэг амжилттай тэмцэж чадсан юм. Шинэ Зеландын эрх баригчид цар тахлын эсрэг арга хэмжээг эрт авч хэрэгжүүлсний ачаар тус улсад халдвар авсан хүний нийт тоо өнөөдөр 2000-д ч хүрээгүй юм. Иймээс ч энэ жилийн сонгуульд Хөдөлмөрийн нам дахин ялахаар байгааг ажиглагчид онцолжээ.
Шинэ Зеланд улс парламентын сонгуулиа хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулж эхэлснээс хойш 24 жил өнгөрчээ. Иймээс ч намууд эвслийн газрын газар байгуулах нь түгээмэл юм. 2017 оны сонгуулиар Хөдөлмөрийн нам ялсан ч хоёр өөр улс төрийн хүчинтэй хамтран эвслийн засгийн газар байгуулсан юм. ЖасиндаАрдерн 2017 оноос энэ эвслийн газрын газрын тэргүүнээр ажиллаж байгаа. Тэрээр 2018 онд амаржсан төрийн ажлаа цалгардуулаагүй үлгэр жишээч эмэгтэй улс төрч гэдгийг олон улсын хэвлэлүүдэд онцолжээ.


















