Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ Зеланд улс агаарын бохирдлыг бууруулахын тулд 100 сая мод тарина

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ 18-р зуунд эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалаас хойш 35 хувиар өссөн бөгөөд харин нүүрстөрөгчийн концентраци өнгөрсөн 650 мянган жилд тохиож байгаагүй хамгийн өндөр цэгтээ хүрчихээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Зеланд улс агаарын бохирдлыг бууруулахын тулд 100 сая мод тарина
Шинэ Зеланд улс агаарын бохирдлыг бууруулахын тулд 100 сая мод тарина. Зураг: МҮОНРТ

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ 18-р зуунд эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалаас хойш 35 хувиар өссөн бөгөөд харин нүүрстөрөгчийн концентраци өнгөрсөн 650 мянган жилд тохиож байгаагүй хамгийн өндөр цэгтээ хүрчихээд байна. Шинэ зеланд улс дэлхийн цаг уурын өөрчлөлт цаашлаад агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор жилд 100 сая мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Жилд 100 сая мод тарьснаар Шинэ Зеланд улс ирэх 2050 он гэхэд цахилгаан станцуудаас ялгарч байгаа нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгаж нүүрстөрөгчийн хэмжээг тэнцвэржүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Тус улсын шинээр сонгогдсон ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх 4 жилийн хугацаанд шийдвэрлэх хэд хэдэн асуудлуудын тэргүүлэх чиглэлд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал орж байгаа юм.

Энэ ч утгаараа эхний хийж хэрэгжүүлэх эхний алхам нь жилд 100 сая мод тархи хөтөлбөрт болж байна. Ингэхдээ зүгээр ч нэг газар мод тарихгүй хөрсний ашиг шим нь багассан хөдөө аж ахуй болон мал аж ахуйн газруудыг моджуулахаар төлөвлөжээ. Энэ нь үржил шим нь багассан газар нутгийг ч гэсэн дахин ашиглах боломжтой юм гэдэг санааг өгч байна.

Хуваалцах