Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ Зеланд улс хилээ үе шаттайгаар нээх хугацаагаа хойшлууллаа

Шинэ Зеланд улс хилээ үе шаттайгаар нээх хугацаагаа ирэх оны хоёрдугаар сарын эцэс хүртэл хойшлуулж байгаагаа мягмар гарагт зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Зеланд улс хилээ үе шаттайгаар нээх хугацаагаа хойшлууллаа
Шинэ Зеланд улс хилээ үе шаттайгаар нээх хугацаагаа хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Шинэ Зеланд улс хилээ үе шаттайгаар нээх хугацаагаа ирэх оны хоёрдугаар сарын эцэс хүртэл хойшлуулж байгаагаа мягмар гарагт зарлалаа. Тус улсын эрх баригчид хил нээх хугацааг хойшлуулсан шалтгаанаа бусад улс оронд "омикрон" хувилбарын тархалт их байгаатай холбон тайлбарласан байна.

Шинэ Зеланд улсын Цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Крис Хипкинс “Бид хилээ нээх асуудлаа тодорхой хугацаагаар хойшлуулснаар халдвартай тэмцэх чадавхаа нэмэгдүүлэх, “омикрон”-ы тархалтыг сааруулах боломжтой” гэж мэдэгдлээ.

Тус улсын Засгийн газар “омикрон” хувилбар өргөн хүрээнд тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс вакцины хоёр дахь тун болон нэмэлт тун хоорондын хугацаа зургаан сар байсныг дөрвөн сар болгон буурууллаа.

Мөн хилийн чанадаас ирсэн иргэдийн тусгаарлагдах хугацааг 7-10 хоног болгон нэмэгдүүлэх шийдвэрүүдийг гаргасан байна. Шинэ Зеландад цар тахал дэгдсэнээс хойш улсын хэмжээнд халдварын 13533 тохиолдол илэрчээ.

Тус улс хүн амынхаа 75 хувийг бүрэн дархлаажуулалтад хамруулсан байна.

Хуваалцах