Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ Зеланд улсад дотоодод нь халдвар бүртгэгдээгүй 100 өдөр өнгөрлөө

Шинэ Зеланд улс цар тахлын эсрэг тун амжилттайгаар тэмцэж буй орнуудын нэгэн жишээ болоод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Зеланд улсад дотоодод нь халдвар бүртгэгдээгүй 100 өдөр өнгөрлөө
Шинэ Зеланд улсад дотоодод нь халдвар бүртгэгдээгүй 100 өдөр өнгөрлөө. Зураг: МҮОНРТ

Шинэ Зеланд улсад дотоодод халдвар дамжаагүй 100 өдөр өнгөрөөд байна. Тус улсад дотоодод халдвар дамжсан хамгийн сүүлийн тохиолдол тавдугаар сарын 1-нд бүртгэгдсэнээс хойш дахин илрээгүй байна. Шинэ Зеланд улс цар тахлын эсрэг тун амжилттайгаар тэмцэж буй орнуудын нэгэн жишээ болоод байна.

Тус улсад халдварын анхны тохиолдол хоёрдугаар сард бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл нийт 1200 гаруй хүн л "COVID-19" халдвараар өвчилж, 22 хүн нас баржээ. Хөл хориог бүхлээр нь цуцлаад байгаа ч дахин халдвар дэгдэх эрсдэлтэй байгаа гэдгийг Шинэ Зеландын Ерөнхий сайд сануулж байгаа юм.

Хуваалцах