Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ Зеландад аюулын түвшнийг буурууллаа

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн үндэсний аюулгүй байдлын аюулын түвшин өндөр байсныг дундаж болгон буурууллаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Зеландад аюулын түвшнийг буурууллаа
Шинэ Зеландад аюулын түвшнийг буурууллаа. Зураг: МҮОНРТ

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн үндэсний аюулгүй байдлын аюулын түвшин өндөр байсныг дундаж болгон буурууллаа. Гуравдугаар сарын 15-нд Крайстчерчид болсон алан хядах ажиллагааны дараа аюулын түвшнийг өндөр болгоод байсныг Аюулыг үнэлэх нэгдмэл бүлгийн зөвлөмжөөр бууруулсан байна.

Энэ бүлэгт аюулгүй байдлын алба, агентлаг, арми, цагдаа, Дотоод хэргийн яам, Шинэ Зеландын Иргэний агаарын тээврийн газрын төлөөлөгчид багтдаг байна.

Ерөнхий сайд Жасинда Ардерн “Хэдийгээр бид одоо тодорхой аюул заналхийллийг харахгүй байгаа ч цагдаа нар олон нийтийн үйл ажиллагаанд ажиллахыг хэвээр үлдээж байна” гэжээ.

Хуваалцах