Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ Зеландад “Ковид-19” цар тахлын халдварт тохиолдлын тоо огцом өслөө

Шинэ Зеланд улс сүүлийн саруудад "Ковид-19" цар тахлын халдварыг хамгийн амжилттай хязгаарлаж чадсан улсад тооцогдож байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд тус улсад цар тахлын халдварын шинэ тохиолдол эрчимтэй өсөж байна. Мягмар гарагт гэхэд л тус улсад дотоодод халдварласан 94 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Зеландад “Ковид-19” цар тахлын халдварт тохиолдлын тоо огцом өслөө
Шинэ Зеландад “Ковид-19” цар тахлын халдварт тохиолдлын тоо огцом өслөө. Зураг: МҮОНРТ

Шинэ Зеланд улс сүүлийн саруудад "Ковид-19" цар тахлын халдварыг хамгийн амжилттай хязгаарлаж чадсан улсад тооцогдож байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд тус улсад цар тахлын халдварын шинэ тохиолдол эрчимтэй өсөж байна. Мягмар гарагт гэхэд л тус улсад дотоодод халдварласан 94 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Шинэ Зеландын засгийн газрын мэдээлснээр шинээр бүртгэгдэж байгаа халдварт тохиолдлын дийлэнх нь вакцинд хамрагдаагүй, 39 болон түүнээс доош насны иргэд байгаа юм байна. Иймд тус улсын ерөнхий сайд ЖасиндаАрдерн “ард иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж, хүн амын дийлэнх нь вакцинд хамрагдвал бид эдийн засгаа эргэн нээх боломжтой болно” гэж мэдэгджээ. Шинэ Зеланд нь хатуу хөл хорио тогтоож, халдварын ойрын болон дам хавьтлыг яаралтай илрүүлэн, халдвар авсан хүмүүсийг тусгаарлан эмчлэх замаар халдварын тархалтыг эрт үед нь таслан зогсоож чадаж байсан юм.

Гэвч олон хүн амтай Оклендэд хөл хорионы дэглэмийг сулруулснаар хурдан тархдаг коронавирусний дельта хувилбарын тархалтыг нийтийн дунд алджээ. Тус улсын Окленд хот цар тахлын улмаас хөл хориогоо даваа гарагаас эхлэн хоёр долоо хоногоор сунгалаа. Ингэснээр тус хотын 1,7 сая оршин суугч хөл хорионд орлоо. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр Шинэ Зеландын вакцинд хамрагдах насны иргэдийн 67 хувь нь коронавирусний вакцины бүрэн тунд хамрагджээ.

Гэхдээ тус улсын залуучууд, үндэсний цөөнх иргэдийн дунд вакцинаас болгоомжлох хандлага их байгаа аж. Иймд засгийн газар нь өнгөрсөн амралтын өдрүүдээр улс орон даяар вакцин хийлгэхийн ач холбогдлыг сурталчилж, усан онгоц, нисэх онгоц, автобус гэх мэт олон төрлийн тээврийн хэрэгслүүдэд байрлаж байгаа явуулын цэгүүдэд вакцин хийлгэхийг иргэддээ хандаж уриалсан байна.

Хуваалцах