Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиш өнөөдөр тангараг өргөнө

. Шинэ Зеландын сангийн сайдаар ажиллаж байсан Билл Инглишийг эрх баригч Үндэсний нам өчигдрийн хуралдаанаараа шинэ ерөнхий сайдаар томилох шийдвэр гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Зеландын ерөнхий сайд  Билл Инглиш өнөөдөр тангараг өргөнө
Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиш өнөөдөр тангараг өргөнө. Зураг: МҮОНРТ

Шинэ Зеландын сангийн сайдаар ажиллаж байсан Билл Инглишийг эрх баригч Үндэсний нам өчигдрийн хуралдаанаараа шинэ ерөнхий сайдаар томилох шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн дараагаар Билл Инглиш сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Түүний засгийн газар улс орныхоо дэд бүтэц, эдийн засгийн өсөлтөд анхаарлаа хандуулж ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Шинэ Зеландын шинэ ерөнхий сайдын томилгооны хүрээнд түүний орлогчоор парламентын гишүүн хатагтай Пола Беннет томилогджээ. Үндэсний намынхан ч энэхүү томилгоонд сэтгэл хангалуун байгаа бөгөөд шинээр томилогдсон ерөнхий сайд Билл Инглиш болон түүний орлогч Пола Беннет нар шинэ сэтгэлгээ, туршлага 2-ыг чадамгай хослуулж, гар нийлж ажиллаж чадах шилдэг удирдагч нар гэж үзэж байгаагаа намын тэргүүн нь мэдэгдсэн байна. Шинэ Зеландын засаг захиргаа ерөнхий сайдын түвшинд ийнхүү шинэ томилгоо хийх болсон нь өмнөх ерөнхий сайд Жон Кей-ийн гэнэтийн шийдвэртэй холбоотой юм.

Тэрээр өнгөрсөн 7 хоногт ар гэрийн шалтгаанаар албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байна гэдгээ мэдэгдсэн. Уг нь ирэх жил сонгууль болох байсан ч түүнийг хүлээх боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр өнгөрсөн 8 жилийн турш ерөнхий сайдын албыг хашсан Жон Кей-ийн орыг улс төрд 20 гаруй жилийн туршлагатай Билл Инглиш залгахаар боллоо. Тэрээр өнөөдөр шинэ албан тушаалаа хүлээн авч, тангараг өргөх юм байна.

Хуваалцах