Шинэ Зеландын Засгийн газрын гишүүд тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орлоо
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн тэргүүтэй сайд нарын танхимын гишүүд тангаргаа өргөж үүрэгт ажилдаа ороод байна. Шинэ засгийн газар өнгөрсөн сарын 17-нд болсон
Мэдээллийн алба

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн тэргүүтэй сайд нарын танхимын гишүүд тангаргаа өргөж үүрэгт ажилдаа ороод байна. Шинэ засгийн газар өнгөрсөн сарын 17-нд болсон парламентын сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан юм.
Тус сонгуулийн дүнгээр лейбористууд парламентын 120 суудлын 64-ийг нь авч ялалт байгуулсан юм. Энэ нь Лейборист нам 1996 оноос хойш анх удаагаа дангаар засгийн газраа эмхлэн байгуулах хэмжээний ялалт юм. Ерөнхий сайд Жасинда Ардерн энэ удаад олон төлөөлөл хамруулсан танхим бүрдүүлж чадсанаа онцолж байсан.
Тэрбээр гадаад хэргийн сайдаараа уугуул Маори үндэстний төлөөлөл болох Наная Махутаг сонгосон бол шадар сайдаараа ижил хүйстэн гэдгээ ил тод илэрхийлдэг Грант Робинсоныг сонгосон юм.



















