Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ зууны хамгийн эрэлттэй мэргэжил бол нисгэгч

Шинжээчдийн үзэж байгаагаар өнгөрсөн зууны эхэнд жолооч мэргэжил эрэлттэй байсанчлан шинэ зууны эрэлттэй мэргэжлийн нэг онгоцны нисгэгч байна гэдгийг хэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ зууны хамгийн эрэлттэй мэргэжил бол нисгэгч
Шинэ зууны хамгийн эрэлттэй мэргэжил бол нисгэгч. Зураг: МҮОНРТ

Шинжээчдийн үзэж байгаагаар өнгөрсөн зууны эхэнд жолооч мэргэжил эрэлттэй байсанчлан шинэ зууны эрэлттэй мэргэжлийн нэг онгоцны нисгэгч байна гэдгийг хэлж байна. Даяаршлын эрин зуунд иргэний агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаатай энэ нь холбоотой. Хөгжил эрчээрээ явбал ирэх 20 жилийн дотор агаарын тээврийн компаниуд мэргэжлийн нисгэгчдийн хомсдолд орж магадгүй байгаа юм. 2015 оны тоон мэдээгээр, дэлхийн арилжааны нислэгийн салбарт 130 гаруй мянган нисгэгч ажиллаж байна.

Харин АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компанийн тайлангаас үзэхэд ирэх 20 жилд олон улсын арилжааны нислэгийн хэрэгцээг бүрэн хангахын тулд үүнээс 8 дахин олон буюу нэг сая мэргэжлийн нисгэгч шаардлагатай байна. Гэхдээ нисгэгч мэргэжил эзэмших дундаж өртөг ойролцоогоор 60-100 мянган ам доллар байгаа юм байна.

Бас нэг сонирхолтой тоон мэдээ гэвэл нисгэгчээр ажиллагсдын хүйсийн харьцаа. Дэлхий дээр арилжааны нислэгийн салбар 130 мянган нисгэгч ажилладгийн ердөө 3 хувь нь эмэгтэй нисгэгч байгаа юм.

Хуваалцах