Шинэчилж буй дулааны болон цэвэр усны шугам 30 жилийн баталгаатай
Энхтайваны өргөн чөлөөний дулааны болон цэвэр усны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Энхтайваны өргөн чөлөөний дулааны болон цэвэр усны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Уг ажлыг хийснээр ойрын 30 жилдээ дахин шинэчлэх шаардлагагүй гэж албаныхан хэллээ. Дулааны шугамтай хамт 1700 метр урт цэвэр усны шугам суурилуулна. Ингэснээр 28 жил ашигласан цэвэр усны шугамыг 500 мм өргөнтэй болгох юм. Энэ ажлыг цогцоор нь хийснээр ойрын 30 жилдээ цэвэр усны шугамыг солих шаардлага гарахгүй гэж Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат хэллээ.


















