Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэчлэгдсэн журмуудаар сургалт явуулна

Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”, “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэчлэгдсэн журмуудаар сургалт явуулна
Шинэчлэгдсэн журмуудаар сургалт явуулна. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”, “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.

Эдгээр болон холбогдох бусад журам, зааврын хэрэгжилтийг хангуулах, сурталчлах зорилгоор энэ сарын 05, 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компани, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар, Монголын хөрөнгийн бирж болон үнэт цаасны компаниудын холбогдох мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт зохион байгуулах гэж байна.

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг хамруулах сургалт гурван ээлжээр явагдах бөгөөд өнөөдрийн ээлжинд нийт 78 ХК-ийг оролцуулна. Харин маргаашийн сургалтад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 40 ХК-ийг дээрх сургалтад хамруулах юм.

Хуваалцах