Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шинэчлэлийн Засгийн газар гарааны жилийн ажлаа тайлагналаа

Долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг “Бүтээн байгуулалтын цаг” хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийн хугацаанд 70 удаа хуралдаж, 1232 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэчлэлийн Засгийн газар гарааны жилийн ажлаа тайлагналаа
Шинэчлэлийн Засгийн газар гарааны жилийн ажлаа тайлагналаа. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг “Бүтээн байгуулалтын цаг” хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийн хугацаанд 70 удаа хуралдаж, 1232 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх парламенттай харьцуулахад хоёр жилд хэлэлцдэг асуудлыг нэг жилд багтаан шахуу ажиллалаа” гэж мэдэгдэв.

Тэрбээр цааш нь ажлын арга барилдаа шинэлэг зарчмыг барьж ажиллаж “Шинэчилж шийдье-222”, “Аймгийн цахим хурал”, “Шинэчлэлийн баатрууд”, “Хариуцлага хяналт хэрэгжилт”, “Өглөөний шинэ санаа” зэрэг ажлыг хэвшил болгосон гэдгийг онцлоод яам агентлагийнханд баяр хүргэсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар гарааны нэг жилд 400 гаруй ажил хэрэгжүүлсэн гэж ойлгож болох юм.

Түлхүүр үг:МУ-ын Засгийн газар
Хуваалцах