Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Шинээр ашиглалтад орсон 155 дугаар сургууль энэ хичээлийн жилээс эхлэн сурагчдаа хүлээн авна

шинээр ашиглалтад орсон нийслэлийн ерөнхий боловсролын 155 дугаар сургууль 2021-2022 оны хичээлийн шинэ жилээс эхлэн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинээр ашиглалтад орсон 155 дугаар сургууль энэ хичээлийн жилээс эхлэн сурагчдаа хүлээн авна
Шинээр ашиглалтад орсон 155 дугаар сургууль энэ хичээлийн жилээс эхлэн сурагчдаа хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүрэгт дахин нэг сургууль ашиглалтад орж бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон нийслэлийн ерөнхий боловсролын 155 дугаар сургууль 2021-2022 оны хичээлийн шинэ жилээс эхлэн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Баянзүрх дүүргийн удирдлагуудын зүгээс УИХ, Засгийн газар болон нийслэлийн удирдлагатай уялдаа холбоотой хамтран ажилласны үндсэнд тус дүүргийн иргэдэд тулгараад байсан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлуудыг эхнээс нь шийдвэрлээд байгаа аж.

Хуваалцах