Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинээр ашиглалтад орсон гудамж, замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг уриалж байна

Улаанбаатар хотын иргэдийн тулгамдсан асуудлын нэг бол замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн асуудал байгаа. Улаанбаатар хотод 2014 онд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинээр ашиглалтад орсон гудамж, замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг уриалж байна
Шинээр ашиглалтад орсон гудамж, замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын иргэдийн тулгамдсан асуудлын нэг бол замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн асуудал байгаа. Улаанбаатар хотод 2014 онд нилээдгүй гудамж замыг шинээр засаж сайжруулан тээврийн хэрэгслээр таатай зорчих нөхцлийг бүрдүүлэхийг хотын удирдлагаас анхаарч байгаа.

Энэ талаар иргэд мэдээ, мэдээлэл дутмаг, шинээр хийгдсэн замуудын зорчих хэсэг ямар гудамж замтай огтолцож байгааг мэдэхгүйгээс түгжрэл үүсгэж байна. Ялангуяа Чингисийн өргөн чөлөөнд Энхтайваны гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх зам оргил цагуудаар тогтмол ачаалал авдаг. Гэтэл энэ замуудыг сонгохгүй хороолол доторх замыг сонгон, тухайлбал АПУ ХК-ий уулзвараас урагш Оргил рашаан сувиллын уулзвар, Цэлмэг хотхон болон Туулын хөвөөгөөр байрлах хороолол, хотхонуудын замаар түгжрэлгүй явах боломжтой. Мөн Гэндэнгийн гудамжны өргөтгөлийг шинээр хийснээр Чингисийн өргөн чөлөөг Олимпийн гудамжтай холбосон өргөн замтай болсон.

Иймд жолооч Та бүхэн хороолол доторх болон ачаалалгүй гудамж замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Хуваалцах