Шинээр байгуулагдах Засгийн газарт хяналт хэрэгтэй гэлээ
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн шинэ засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Өчигдөр Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуяг үүрэгт ажлаасаа огцорсон.
Мэдээллийн алба

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн шинэ засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.Өчигдөр Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуяг үүрэгт ажлаасаа огцорсон. Харин Төрийн бус байгууллагуудын нэгдэл болох "Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөн шинэ засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай байна гэлээ. Учир нь төрийн байгууллагуудад иргэний хяналт хэрэгтэй, цаашлаад төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох цаг нь болсон гэж тэд үзэж байна. "Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөний олон нийттэй харилцах албаны дарга н.Алтанцэцэг ингэж ярьж байна.
Түүнчлэн шинэ засгийн газраас тус хөдөлгөөний хүсэлтийг хүлээн авахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэж тэд мэдэгдсэн юм.


















