Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинээр байгуулсан цэцэрлэгүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/602 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинээр байгуулсан цэцэрлэгүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов
Шинээр байгуулсан цэцэрлэгүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/602 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьсан найман цэцэрлэгт улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгав.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН
ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ОЛГОХ УЛСЫН ДУГААР

№ Дүүрэг Хороо Цэцэрлэгийн хүчин чадал Цэцэрлэгийн дугаар 1 Багануур 5 дугаар хороо 240 241 2 Баянгол 17 дугаар хороо 120 242 3 Хан-Уул 16 дугаар хороо 240 243 4 Сонгинохайрхан 22 дугаар хороо 100 244 5 Чингэлтэй 8 дугаар хороо 150 245 6 Чингэлтэй 16 дугаар хороо 150 246 7 Чингэлтэй 17 дугаар хороо 150 247 8 Сонгинохайрхан 20 дугаар хороо 120 248, Нийт 8 1270 -

Хуваалцах