Шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэж эхэллээ
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгүүд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэж эхэллээ. Энэ жил ихэнх цэцэрлэгүүд сэрүүн өрөөгөө анги болгон тохижуулах замаар 20-60 хүүхдийг шинээр авна гэж зарласан. Түүнчлэн хуучин хүүхдүүдээс бүртгүүлээгүй цөөн орон тоог цэцэрлэг бүр баасан гарагийн орой эцэг эхчүүдэд та
Мэдээллийн алба

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгүүд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэж эхэллээ. Энэ жил ихэнх цэцэрлэгүүд сэрүүн өрөөгөө анги болгон тохижуулах замаар 20-60 хүүхдийг шинээр авна гэж зарласан. Түүнчлэн хуучин хүүхдүүдээс бүртгүүлээгүй цөөн орон тоог цэцэрлэг бүр баасан гарагийн орой эцэг эхчүүдэд танилцуулах журамтай байсан билээ.
Бүртгэл нөгөөдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд орон тоо цөөн байгаа учир эцэг эхчүүд өнгөрсөн баасан гарагаас эхлэн цэцэрлэгийн хаалга сахин дугаарлаж эхлээд байгаа. Тиймээс цэцэрлэгүүд эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд түрүүлж ирсэн хүмүүст дугаар тараах байдлаар бүртгэлийг хийхээр болсон байна.
Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгүүдэд хүргүүлсэн зөвлөмжид 2011 оны есдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн хүүхдийг шинээр авах тухай заасан нь багагүй шүүмжлэл дагуулж байгаа аж.


















